ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГАА АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Эд хөрөнгийн эрхийн бүртгэл

Газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд тухайн газрын хаяг, хэмжээ, үнэ, нэгж талбарын дугаар, хэдэн хүн хамтран өмчилдөг тухай тодорхой бичиж гарын үсгээ зурсан байна.
  • Газар өмчлүүлэх тухай шийдвэр /эх хувь/
  • Хянан баталгааны дүгнэлтийн хуулбар
  • Кадастрын зураг/эх хувь/
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  • Үйлчилгээний хураамж- үнэ төлбөргүй
  • Мэдүүлэг бөглөнө.

Хашаа байшин, хувийн сууц өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд хэдэн онд хэн барьж, бий болгосон, одоо хэдэн хүний хамтын өмч болох, эд хөрөнгийн хаяг, байршил, хэмжээ, үнийг өмчлөгчөөрөө тодорхой бичиж, гарын үсгээ зурсан байна/
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн гэрчилгээ эсхүл газар өмчлүүлэх шийдвэр, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар
  • Кадастрын зураг /эх хувь/, Кадастрын зураг бүртгүүлэх гэж буй эд хөрөнгө тусгагдсан байна.
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдэд төрсний гэрчилгээний хуулбар
  • Хашаа байшин, хувийн сууцыг 4 талаас нь бүтэн харагдуулж авсан фото зураг/А4 цаасан дээр нааж тайлбар бичих, нэг хашаанд 2 ба түүнээс дээш байшинтай бол нэг зурагт бүгдийг нь багтааж авах/
  • Хашаа байшин, хувийн сууцны план зураг /талбайн хэмжээ тусгах/
  • Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцох

Худалдах – худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Худалдах-худалдан авах гэрээ / эд хөрөнгө оршин байгаа дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж, гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ, дүрмийн хуулбарыг хавсаргана./
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  • Эд хөрөнгө оршин байгаа тухайн дүүргийн татварын хэлтэст орлогын албан татвар /2 хувиар/ төлсөн баримт /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөг, Яаралтай бол 40.000 төгрөг
  • Мэдүүлэг бөглөнө.

Бэлэглэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Бэлэглэх гэрээ / эд хөрөнгө оршин байгаа дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж, гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ, дүрмийн хуулбарыг хавсаргана./
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөг, Яаралтай бол 40.000 төгрөг
  • Мэдүүлэг бөглөнө.
  • Бэлэглэх гэрээ / эд хөрөнгө оршин байгаа дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж, гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ, дүрмийн хуулбарыг хавсаргана./
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөг, Яаралтай бол 40.000 төгрөг
  • Мэдүүлэг бөглөнө.

Өв залгамжлах эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ, эсхүл гэрээслэл / эд хөрөнгө оршин байгаа дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж өв залгамжлагч, хамтран өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргана./
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөг, Яаралтай бол 40.000 төгрөг
  • Мэдүүлэг бөглөнө.

Хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах хэлцэл /эд хөрөнгө оршин байгаа дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргасан байна./
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 8000 төгрөг, Яаралтай бол 16.000 төгрөг
  • Мэдүүлэг бөглөнө.

Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд түүнийг хүчингүй болгож, нөхөн олгоход бүрдүүлэх баримт бичиг

  • Гэрчилгээ дахин авах тухай өргөдөл / өмчлөгч, хамтран өмчлөгчдийн гарын үсгээр баталгаажсан байна/
  • Гэрчилгээ үрэгдүүлсэн тухай өдөр тутмын хэвлэлээр зарлуулсан сонин /эх хувь/
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
  • Үйлчилгээний хураамж: 20000 төгрөг /яаралтай үйлчилгээ байхгүй/
  • Мэдүүлэг бөглөнө.

©2017 он Булган аймгийн Дашинчилэн сум