• .

СУМЫН ХӨГЖЛИЙН ЭРХЭМ  ЗОРИЛГО:

       Тус сум нь байгууллага аж ахуй нэгж, хувь хүмүүсийн үйл ажиллагаа, идэвх санаачлагыг үр ашигтай болгох замаар сумын эдийн засгийн чадавхи иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлж газар зүйн байршил дэд бүтцийн давуу талаа ашиглаж аймгийнхаа бүсийн төв болох зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Үүнд:

  • Эдийн засгийн бүтцийг боловсронгуй  болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх 
  • Ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг  хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах
  • Байгаль орчинд зохицсон эдийн засгийн өсөлт бүтцийг бий болгон хөгжүүлэх

Сумын онцлог:

  • Дэд бүтцийн хувьд төвлөрсөн эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдсон, тус улсын зүүнээс баруун чиглэсэн хатуу хучилттай хэвтээ тэнхлэгийн зам дайран өнгөрдөг, тээвэр газар зүйн тохиромжтой байрлалтай.
  • Сум багуудыг нийтэд нь цахилгаан эрчим хүч, мэдээлэл холбооны найдвартай сүлжээнд холбох боломжоор хангагдсан шилэн кабель, интернет хөдөлгөөнт сүлжээнд холбогдсон.
  • Хүн амын олонхи нь бие даан ажиллаж, амь зуух дадал, туршлага чадвартай болсон.
  • Сүүлийн 5 жилийн дунджаар мал тоо толгой өсч бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэн.
  • Түүх соёлын дурсгалт газруудыг хангайн бүсийн аялал жуулчлалын сүлжээнд холбон “Ногоон хөгжлийн” хөтөлбөрийгхэрэгжүүлэх боломжоор хангагдсан.

  • .

  • 2017-11-23

©2017 он Булган аймгийн Дашинчилэн сум