Сумын үүсэл хөгжил:
Булган аймгийн Дашинчилэн сум нь 1934 онд байгуулагдсан, хуучнаар Үйзэн гүний хошуу Богдын их шавийн Эрдэнэ номун хааны отогт харьяалагдаж байсан. 1924 онд шинээр сум болон зохион байгуулагдсан. Лах, Хараат, Доргонт, Сүүж 4 багийн нийт 881 өрхөд 3121 хүн амьдардаг.
Газар нутаг:
Улаанбаатар хотоос 227 км, Аймгийн төвөөс 147 км зайд байрладаг. Төв аймгийн Заамар, Эрдэнэсант сум, өөрийн аймгийн Бүрэгхангай, Баяннуур, Рашаант, Гурванбулаг, Хишиг-Өндөр сумдтай хиллэдэг. Нийт газар нутгийн хэмжээ 231896 га.
Хүн ам:
Тус сум нь Хараат, Лах, Доргонт, Сүүж 4 багийн нийт 881 өрх, 3121 хүн оршин сууж байна. Үүнээс сургуулийн өмнөх насны 449, 0-18 насны 1143, ахмад 394, хөдөлмөрийн насны 1779 хүн байна.
Засаг захиргааны нэгж |
Хүн ам |
|
1 |
Хараат 1-р баг |
694 |
2 |
Лах 2-р баг |
1008 |
3 |
Доргонт 3-р баг |
421 |
4 |
Төв 4-р баг |
998 |
Нийт хүн ам |
3121 |
Газарзүйн онцлог:
Тус сумын нутаг дэвсгэр нь физик газар зүйн мужлалаар Хангайн нурууны зүүн хойд салбар уулсын дэд мужид хамрагдаж Орхон-Туулын сав дагуу бэсрэг уулт хээрийн бүсэд оршдог. Далайн төвшнээс дээш 948-1601 метрт өргөгдсөн хамгийн нам цэг нь нутгийн хойд хэсэг Хар бухын голын хөндий 948 м, хамгийн өндөр цэг нь төв хэсэгт Лах уул 1601 метрийн өндөртэй. Нам бэсрэг уулсын хооронд Бүрдийн дэнж, Хаяа, Бэлчэрийн хөндий, Хаахын хөндий, Бүдүүний хөндий, Хар бух голын хөндий, Яргайтын хөндий, Шийр, Далын хөндий зэрэг олон сайхан өргөн уужим хөндийнүүд оршино. Газар хөдлөлийн эрчим 9 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Цаг уурын нөхцөл.
Эрс тэс уур амьсгалтай
Мал сүргийн бүтэц:
Сумын хэмжээнд 261860 толгой малтайгаас
Газар тариалан:
Сумын хэмжээгээр жилд 620га талбайд үр тариа, 14га талбайд төмс, 8,1га талбайд хүнсний ногоо, 10га талбайд тэжээлийн ургамал, 650га рапс тариалж 520тонн үр тариа, 70 тонн рапс, 140 тонн төмс, 70.6 тонн хүнсний ногоо, 75 тонн тэжээлийн ургамал хураан авч байна.
Боловсрол:
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 24 бүлэгт 586 хүүхэд өдрөөр суралцаж, Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Төрийн өмчийн “Нарлаг” цэцэрлэг 21 багш ажилтантай, цэцэрлэгт 180 хүүхэд хүмүүжиж байна.
1956 онд шалган бүртгэх товчооны зориулалтаар баригдсан чулуун барилгыг одоо дотуур байрны зориулалтаар ашиглаж байгаа ба тэнд 62 хүүхэд амьдарч байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль:
Хүүхдийн“Нарлаг” цэцэрлэг
Эрүүл мэнд
Суманд 7 ортой 1 эмнэлэг, 3 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 11 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.
2019 онд нийт амбулаторийн үзлэгт 8066, урьдчилан сэргийлэх үзлэгт 2695 хүн хамрагдсан. Шинээр 68 хүүхэд мэндэлж, 0-5 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 510 бүртгэгдэж, үүнээс осол гэмтлийн өвчлөл 34 буюу өвчлөлийн 6.6%, халдварт өвчин 2 буюу нийт өвчлөлийн 0.3%-ийг эзэлж байна.
Эрүүл мэндийн төв
Соёлын төв
Тус сумын Соёлын төв нь 1987 онд ашиглалтанд орсон. 200 хүний суудалтай.
Шашин, сүм хийд
Тус сум нь буддын 1 хийдтэй. 1990 онд байгуулагдсан палкан барилга, инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй.