ХОГИЙН ЦЭГИЙГ ХУМИЖ ХАШААЖУУЛАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

  • .

  • 2020-07-31

  • 10
Тус сумын хогийн нэгдсэн цэгийг дарж булах, хумих хашуужуулах ажлыг ОХОТ ХХК-р хийж гүйцэтгүүлж байна.
Иргэд та бүхэн иргэний үүргээ биелүүлж далангийн гадна ахуйн болон малын гаралтай хог хаягдлаа ил задгай асгахгүй байхыг анхааруулж байна.
Жич: Хогний машин айл өрхүүдийн хог хаягдлыг тогтмол ачиж байгаа болно.

ЦЭВЭР УСНЫ ДАРАЛТАД ЦАМХАГ БАРИГДАЖ БАЙНА.

  • .

  • 2020-07-31

  • 9

Нэгдсэн дулаан халаалт, бохир цэвэр ус дамжуулах цэвэр усны даралтад цамхаг барих ажил хийгдэж байна. Даралтад цамхаг руу цахилгааны шугам татах ажлыг тус сумын гэрлийн байцаагч, монтёр нар хийж гүйцэтгэлээ. 

ГҮНИЙ ӨРӨМДЛӨГИЙН ХУДАГ ГАРГАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

  • .

  • 2020-07-31

  • 9

Сумын төвийг инженерийн нэгдсэн шугам сүлжээнд холбох ажилтай холбогдуулан Өлзийт хорооны баруун хажууд гүний өрөмдлөгийн худаг гаргах ажлыг “БАРНАБ” ХХК хийж гүйцэтгэж байна. Худгийн гүн 156 метр.     

ЭМТ АРИУТГАЛЫН АВТОКЛАВТАЙ БОЛЛОО.

  • .

  • 2020-07-31

  • 3
Эрүүл мэндийн төв ОНХС-ийн хөрөнгөөр 5,5 сая төгрөгийн үнэ бүхий Ариутгалын автоклавтай боллоо.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

  • .

  • 2020-07-07

  • 21

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА.

  • .

  • 2020-07-07

  • 23

Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Өрхтий трейд ХХК, Мүкү ХХК, Бэрх найдаг ХХК болон иргэдийн тариалалт, ургацын байдалтай танилцлаа. Нийт 1213,8 га-д тариалалт хийгдсэнээс улаанбуудай-570 га, овъёос-36 га, рапс-406 га, ногоон тэжээл-159 га, төмс-14,2 га, хүнсний ногоо-8,6 га, эмийн ургамал болох хунчир-20 га-д тус тус тариалсан байна.

 

СҮҮЖ ГОЛЫН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

  • .

  • 2020-07-06

  • 164

Иргэд Сүүж голын ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ.

 

ТЕНДЕРИЙН ЗАР

  • .

  • 2020-06-10

  • 23

Арьс шир боловсруулах тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

  • .

  • 2020-06-09

  • 32

"ШИНЭ ХӨДӨӨ-БУЛГАН" дэд хөтөлбөрийн хүрээнд ирсэн 8.5 сая төгрөгний үнэ бүхий арьс шир боловсруулах тоног төхөөрөмжийг 4-р багийн иргэн О.Ганхуягт хүлээлгэн өгч үйл ажиллагааг эхлүүлээд байна.

 

САЙН МЭДЭЭ

  • .

  • 2020-06-08

  • 31

Хараат багийн малчид өөрсдийн санаачлагаар Хөхийн хоолой орчмын хог хаягдал, сэг зэмийг цэвэрлэлээ.
Идэвхи санаачлага гаргасан малчиддаа ТАЛАРХАЛ илэрхийлье.
ЗДТГ

ХУГАЦАА СУНГАХ ТУХАЙ

  • .

  • 2020-06-03

  • 10

АВТОТЭЭВРИЙН УЛСЫН ҮЗЛЭГ ЯВАГДАЖ БАЙНА.

  • .

  • 2020-05-26

  • 13

Автотээврийн улсын үзлэг 05 сарын 26, 27-ны өдрүүдэд явагдах тул иргэд үзлэгтээ идэвхитэй хамрагдана уу.
Жич: Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлж амны хаалтаа зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй оролцохыг анхааруулж байна.
АМНЫ ХААЛТ БИДНИЙ АЮУЛГҮЙН БАТАЛГАА

Хуудас:  1   2   3   4   5  .... (нийт 127 мэдээ )

©2017 он Булган аймгийн Дашинчилэн сум