ОЛОН УЛСЫН ”АХМАДЫН БАЯРЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН НУТГИЙН АЗАЙ БУУРЛУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.

Баярын арга хэмжээнд нийт 220 гаруй ахмад хүрэлцэн ирж оролцлоо. Баярын өдрийг тохиолдуулан ахмад настнуудаа шагнаж урамшуулав. Ахмад настан Ш.Дагвадаш “Хүнс Хөдөө Аж Ахуйн Тэргүүний ажилтан”, ахмадын хорооны дарга Ц.Оюундэлгэр "Аймгийн Тэргүүний ажилтан", ахмад багш Ю.Содномцэрэн, улсын аварга малчин Я.Чулуун нар НАМЭХ-ны "Шилдэг эмэгтэй" одон, ахмад настан З.Цэрэнханд, А.Содном нар МЭХ-ны Хүндэт тэмдэг, Өндөр настан Л.Юмжир, Д.Бадамханд, ахмад настан Д.Отгон, Ц.Наранцогт нар Ахмадын холбооны Хүндэт тэмдгээр тус тус энгэрээ мялаалаа.

©2017 он Булган аймгийн Дашинчилэн сум