“АЛТАН НАМАР-2018” УРГАЦЫН БАЯР БОЛЛОО.

 “Алтан намар-2018" ургацын баярын үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд ногоо тариалагч иргэд, ногоочид оролцож хүнсний ногоо, хүнсний даршилсан бүтээгдэхүүн, олон төрлийн салат, жүүс зэрэг бүтээгдэхүүнээ танилцуулав. Энэ жилийн шилдэгүүдээр:
“ШИЛДЭГ НОГООЧИН” Ц.Батбаяр
“ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙСЭН ӨРХ ” Ж.Оюунчимэг
“ХАМГИЙН ОЛОН НЭР ТӨРЛИЙН НОГОО ТАРЬЖ УРГУУЛСАН, ОЛОН ТӨРЛИЙН ТОМ НОГОО УРГУУЛСАН” Б.Сүхбаатар нар тус тус шалгарлаа.

©2017 он Булган аймгийн Дашинчилэн сум