Алтан намар ургацын баяр зохион байгуулагдлаа.

Алтан намар ургацын баяр зохион байгуулагдлаа.
2019 оны 10 сарын 01-ний өдөр Соёлын төвд “Алтан намар ургац”-ын баярыг ногоочдын дунд зохион байгууллаа. Ургацын баярт нийт 14 иргэн хүнсний ногоо, зууш, чанамал, цагаан идээ, зөгийн бүтээгдэхүүнээр тус тус оролцож нийт 2250000 төгрөгний борлуулалт хийсэн байна. Б.Сүхбаатар хамгийн шилдэг ногоочноор, А.Даваа онцлох бүтээгдэхүүнээр, Ц.Батбаяр хамгийн олон төрлийн ногоо тариалсан өрхөөр тус тус шалгарсан байна. Мөн АЗД-ын “Жуух бичиг”-ээр Б.Соёлмаа, АЗД-ын “Баярын бичиг”-ээр Гандолгор нар тус тус шагнагдсан байна.

©2017 он Булган аймгийн Дашинчилэн сум