ТАЛАРХАЛ

ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл судлалын тасгийн эрхлэгч, гэмтлийн мэс засалч эмч, Сумын хүндэт иргэн Мишигдоржийн Болдбаатар, Уламжлалт анагаах ухаан, технологийн үндэсний хүрээлэнгийн мэдрэлийн тасгийн эрхлэгч эмч Мишигдоржийн Доржлхам, Аялал жуулчлалын Жигүүр ХХК-ны захирал Мишигдорийн Доржханд нарын гэр бүлээс Сумын ЭМТ-д 3500000 төгрөгийн үнэ бүхий Нярайн шарлалт хэмжих багаж, Дуслын штатив 3 ширхэг, ХБИ-д зориулсан тэргэнцэр 2 ширхэг, Эмнэлгийн зориулалтын маск 500 ширхэгийг тус тус хандивлаж, Дашинчилэнчүүддээ Иргэн бүр нь эрүүл өсөн торниж, эмгэг өвчин, тахал холуур байхын ерөөл дэвшүүллээ.

Дашдоржийн Мишигдорж агсаны гэр бүл, үр хүүхдүүдэд нь орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж,  байнга хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж байдаг билээ.

2008 онд эмнэлгийн тусгай тоноглолтой NISSAN CRAWON автомашин,

2014 онд хяналтын мониторинг, суурин ЭХО аппарат, эмнэлгийн ор 10 ширхэг,

2017 онд эмнэлгийн хатуу эдлэлийг шинэчлэхэд 1 сая төгрөг,

2018 Булган аймгийн урд бүсийн 8 сумдын эмч мэргэжилтнүүдэд “Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж”, “Амилуулах суурь тусламж”-ийн сургалт,

2019 онд ЭМЯ-ны Ёс зүйн хяналтын хорооноос зохион байгуулсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлага” сэдэвт сургалтыг тус тус орон нутагт зохион байгуулж, сумын ЭМТ-ийн тусламж үйлчилгээг сайжруулах бүтэц, үйл ажиллагааны стандартыг ханган ажиллахад байнгын дэмжлэг үзүүлж байдагт сумын иргэдийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

Та бүхэндээ маш их баярлалаа. Нутгийн уул ус нь ивээж, Ажил үйлс нь үргэлж амжилт бүтээлээр дүүрэн явах болтугай.

 

Алтан говь шиг шаргалтсан

Аав ээжийн минь унаган нутаг

Дагшин цэнгэлийн өлзий хутаг

Дашинчилэн миний өлгий нутаг

Алтан гарт эмч Д.Мишигдоржийн

Хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн нутаг

Амин хэлхээ үр ач нарынх нь

Өнөд алдраа дуурсгасан өлзий оршсон нутагаа.   

 

©2017 он Булган аймгийн Дашинчилэн сум