МАЛЧИДТАЙ БЭЛЧЭЭР АШИГЛУУЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ БАЙНА

Өнгөрсөн онд тус суманд бусад аймаг, сумын нийт 128 өрхийн 126340 толгой мал зөвшөөрөлгүйгээр орж ирсэн байна. Гадны аймаг, сумдын айл өрхийг оруулж ирэн өвөлжөө, хаваржааны газраа түрээслэсэн малчин өрхүүдийг зохих хууль журмын дагуу арга хэмжээг авч ажилласан болно. Үүнд нийт 10 өрхөд 3.8 сая төгрөгний торгуулийг тавин төсөвт төвлөрүүлэн, 21 өрхийн өвөлжөө, хаваржааг цуцалсан. Иймд отрын айл өрхүүд орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Багийн Засаг дарга нар болон ажлын хэсэг багаар тойрч малчидтай "Бэлчээр ашиглуулах гэрээ"-г байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар Хараат баг 50 өрхтэй, Лах баг 61 өрхтэй, Доргонт баг 17 өрхтэй тус тус гэрээ байгуулаад байна.

©2017 он Булган аймгийн Дашинчилэн сум