ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМД БАЙГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД.

 
Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд Монгол Улсын Шадар сайдын “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ыг баримтлан буцаахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Улаанбаатар хотоос явах, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийг www.119.mn вебсайтаар бүртгэж эхэллээ.
Хувийн автомашин болон онгоцоор явах иргэд мөн бүртгүүлж, шинжилгээнд хамрагдана гэдгийг журамд тусгасан байна.
ИРГЭДИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
1. www.119.mn вебсайтад нэвтэрч зорчих хүсэлт, шинжилгээ өгөх газар, цагаа товлоно
2. Товлосон газар, цагтаа шинжилгээ өгнө
3. Шинжилгээнийхээ хариуг www.119.mn вебсайтын “Шинжилгээний хариу авах” цэснээс регистрийн дугаараар шалгаж авна
4. Хариу сөрөг гарсан бол Автотээврийн үндэсний төвийн www.eticket.transdep.mn веб сайтаар тасалбараа захиална
5. Хариу гарснаас хойш 48 цагийн дотор очих газар руу гаа хөдөлнө
6. Зам дундын хяналтын постуудад шинжилгээний хариу, бусад бичиг баримтаа шалгуулна
7. Орон нутагт очсоны дараа гэрийн тусгаарлалтад 14 хоног байна
8. Тусгаарлалт дууссаны дараа дахин шинжилгээ өгнө.
ЖИЧ: Зорчих үедээ амны хаалт зүүж, бээлий өмсөх бөгөөд гар халдваргүйжүүлэгч уусмал, хогийн уут зэргийг авч явна. Мөн тогтоосон цэгүүдэд л бие засах боломжтой
Түр журамд зааснаар иргэд зөвхөн нэг удаа нэг чиглэлд, өөрөөр хэлбэл Улаанбаатар хотоос нэг удаа явна, орон нутгаас Улаанбаатар хотод нэг удаа ирнэ гэдгийг УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС анхааруулж байна.
Аймаг, сумдад хязгаарлалтын дэглэмд орсон иргэд орон нутагтаа шинжилгээ өгч, аймаг, сум хооронд нэг удаа зорчих боломжтой юм.

©2017 он Булган аймгийн Дашинчилэн сум