АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА, АВАРГА МАЛЧИД, ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛТНУУД ТОДОРЛОО.

XVII жарны Цөөвөр хэмээх Төмөр үхэр жилийн босгон дээр 2-р багийн өндөр настан "Улсын шилдэг эмэгтэй" Ч.Норсмаа, 1-р багийн ахмад настан П.Баточир нар төрийн дээд шагнал Алтан гадас одон, ЕБС-ийн багш Ж.Цогтбаатар төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнууллаа. Мөн Лах багийн малчин Б.Мөнхбат, М.Болортуяа, С.Баяржаргал, С.Ариунтуяа нарын гэр бүл "АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр, Лах багийн малчин Д.Лувсандагва, О.Эрдэнэтуяа, Доргонт багийн малчин Д.Долгорсүрэн, Т.Оюун-Эрдэнэ нарын гэр бүл "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр тус тус тодорч шагналаа гардан авлаа.

©2017 он Булган аймгийн Дашинчилэн сум