ЦАГ ҮЕИЙН БАЙДЛААР ХѲДѲѲ БАГУУДАД АЖИЛЛАЛАА.

  • .

  • 23

Хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулж цаг үеийн талаарх мэдээллийг хүргэх, цаашид авах арга хэмжээний талаар малчидтай ярилцаж, санал солилцох зорилгоор хѳдѳѳ багуудад ажиллалаа.

ХУЦ, УХНА ЭЭМЭГЖҮҮЛЖ БҮРТГЭЛЖҮҮЛЛЭЭ

  • .

  • 2020-05-11

  • 6

Хээлтүүлэгч малыг ээмэгжүүлэх, ангилан тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлыг ХАА тасаг, “Хужирын адаг”ХХК-тай хамтран зохион байгууллаа.  Хараат багийн малчин М.Бямбасүрэн, Лах багийн малчин Б.Ундраа, Б.Хишигдаваа, Ц.Баасандорж, Доргонт багийн малчин Ч.Алтантулга нарын 5 суурьт нийт 954 хуц, ухныг ээмэгжүүлж бүртгэлжүүллээ.   

ОГОТНО УСТГАХ АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

  • .

  • 2020-05-11

  • 4

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар/36 сая төгрөг/ тус сумын Хараат, Лах, Доргонт багийн нийт 25000 га талбайд үлийн цагаан оготно устгах ажил хийгдэж дууслаа. Нийт 7 хэсэгт 105 хүнийг өдрийн 25000 төгрөгийн цалинтай ажиллуулж үр дүнг тухай бүр нь тооцон ажиллалаа.

АХМАД ДАЙЧИН Д.ДОРЖИД ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 75 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТ МЕДАЛИЙГ ГАРДУУЛЛАА.

  • .

  • 2020-04-28

  • 89

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэлхийн II дайн болон чөлөөлөх дайнд оролцсон Монгол Улсын ахмад дайчдыг Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар шагнах зарлиг гаргасны дагуу 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон, ахмад дайчин Данзангийн Доржид дээрх хүндтэй шагналыг ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консул Р. Зайнупбимов, Аймгийн Цэргийн Штабын дарга, Хурандаа Х. Золзаяа нар гардууллаа. Нутгийн азай буурал ахмад дайчиндаа баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ХАЯГЖУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА.

  • .

  • 2020-04-28

  • 29

"Монгол Улсын Хаягжуулалтын тухай хууль"-ийн дагуу тус сумын нийт 746-айл өрх, 65-гудамж, 9-ААН стандартын хаягтай боллоо.
Хаягжуулалтын ажлыг ОНХС-ийн 9.108.000 төгрөгийн хөрөнгөөр "Глобал Дизайн"ХХК хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө. Жич: Айл өрхүүд хашааныхаа хуучин хаягаа авна уу.

СЭГ ЗЭМ УСТГАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

  • .

  • 2020-04-21

  • 44

Мал эмнэлгийн ариун цэврийг хангуулах зорилгоор зүй бусаар хорогдсон малын сэг зэм, хээрийн эзэнгүй хог хаягдлыг устгах ажлыг 4 багийн нутаг дэвсгэрт зохион байгуулж байна. Одоогийн байдлаар нийт 523 сэг зэм, 5тн хог хаягдлыг цэвэрлэлээ.

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВНА.

  • .

  • 2020-04-20

  • 33

ХОЛБОО БАРИХ: Хүнс, ЖДҮ хариуцсан мэргэжилтэн - 89018189

Мэдээлэл.

  • .

  • 2020-04-15

  • 13

Орон байрны хулгайн гэмт хэрэг ихэссэнтэй холбогдуулж сургууль, цэцэрлэг, соёлын төвийн албан хаагчдыг сумын төвийн гудамж хорооллоор эргүүл жижүүр хийлгэн иргэдэд орон байрны хулгайн гэмт хэрэг, орчны хуурайшилтын үед гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг ахуйн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зэрэг зөвлөмжийг хүргэж ажиллалаа.

МЭДЭЭ

  • .

  • 2020-03-31

  • 12

МЭДЭЭ.Мал эмнэлэгийн үйл ажиллагаа цахим системд шилжсэнтэй холбогдуулж ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 5250000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг таблет, 4 ширхэг хэвлэгч төхөөрөмжийг Мал эмнэлэгийн тасагт хүлээлгэн өглөө.

САЙН ҮЙЛСИЙН АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР...

  • .

  • 2020-03-31

  • 15

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх, болзошгүй үед бэлэн байдлыг ханган СУМЫН НӨӨЦ бүрдүүлэх "САЙН ҮЙЛСИЙН АЯН"-нд Дашинчилэн сумын уугуул МУГЖ Д. Ширмэнтуяагийн гэр бүлээс 1000000 төгрөг, Доргонт багийн малчин Д. Батдорж чацарганы өтгөрүүлсэн шүүс тус тус хандивлалаа.
Та бүхэнд ТАЛАРХАЛ илэрхийлж эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

САЙН ҮЙЛСИЙН АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР...

  • .

  • 2020-03-31

  • 13

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх, болзошгүй үед бэлэн байдлыг ханган СУМЫН НӨӨЦ бүрдүүлэх "САЙН ҮЙЛСИЙН АЯН"-нд сумын Залуучуудын холбооноос нэн шаардлагатай байгаа хоёр ширхэг ариутгалын багаж/автомакс/, нэг хайрцаг эмнэлэгийн бээлий хандивлалаа.

 Залуучууддаа ТАЛАРХАЛ илэрхийлж эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилт хүсэн ерөөе.

ТАЛАРХАЛ

  • .

  • 2020-03-31

  • 78

ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл судлалын тасгийн эрхлэгч, гэмтлийн мэс засалч эмч, Сумын хүндэт иргэн Мишигдоржийн Болдбаатар, Уламжлалт анагаах ухаан, технологийн үндэсний хүрээлэнгийн мэдрэлийн тасгийн эрхлэгч эмч Мишигдоржийн Доржлхам, Аялал жуулчлалын Жигүүр ХХК-ны захирал Мишигдорийн Доржханд нарын гэр бүлээс Сумын ЭМТ-д 3500000 төгрөгийн үнэ бүхий Нярайн шарлалт хэмжих багаж, Дуслын штатив 3 ширхэг, ХБИ-д зориулсан тэргэнцэр 2 ширхэг, Эмнэлгийн зориулалтын маск 500 ширхэгийг тус тус хандивлаж, Дашинчилэнчүүддээ Иргэн бүр нь эрүүл өсөн торниж, эмгэг өвчин, тахал холуур байхын ерөөл дэвшүүллээ.

Дашдоржийн Мишигдорж агсаны гэр бүл, үр хүүхдүүдэд нь орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж,  байнга хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж байдаг билээ.

2008 онд эмнэлгийн тусгай тоноглолтой NISSAN CRAWON автомашин,

2014 онд хяналтын мониторинг, суурин ЭХО аппарат, эмнэлгийн ор 10 ширхэг,

2017 онд эмнэлгийн хатуу эдлэлийг шинэчлэхэд 1 сая төгрөг,

2018 Булган аймгийн урд бүсийн 8 сумдын эмч мэргэжилтнүүдэд “Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж”, “Амилуулах суурь тусламж”-ийн сургалт,

2019 онд ЭМЯ-ны Ёс зүйн хяналтын хорооноос зохион байгуулсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлага” сэдэвт сургалтыг тус тус орон нутагт зохион байгуулж, сумын ЭМТ-ийн тусламж үйлчилгээг сайжруулах бүтэц, үйл ажиллагааны стандартыг ханган ажиллахад байнгын дэмжлэг үзүүлж байдагт сумын иргэдийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

Та бүхэндээ маш их баярлалаа. Нутгийн уул ус нь ивээж, Ажил үйлс нь үргэлж амжилт бүтээлээр дүүрэн явах болтугай.

 

Алтан говь шиг шаргалтсан

Аав ээжийн минь унаган нутаг

Дагшин цэнгэлийн өлзий хутаг

Дашинчилэн миний өлгий нутаг

Алтан гарт эмч Д.Мишигдоржийн

Хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн нутаг

Амин хэлхээ үр ач нарынх нь

Өнөд алдраа дуурсгасан өлзий оршсон нутагаа.   

 

Хуудас:  1   2   3   4   5   6   7  .... (нийт 135 мэдээ )

©2017 он Булган аймгийн Дашинчилэн сум