Хортон мэрэгчидтэй тэмцэх ажил хийгдэж эхэллээ.

  • .

  • 2018-05-08

Хортон мэрэгчидтэй тэмцэх ажлын хэсгийг Сумын Засаг даргын 2018 оны А/53-р захирамжаар байгуулан ажлын хэсэг хуралдаж, Хараат, Лах, Доргонт багийн 8000 га-д энгийн болон механик аргаар устгал хийгдэж байна. 

ХҮЧИРХИЙЛЭЛД ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ!

  • .

  • 2018-04-12

  • 111

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Хүүхэд хамгааллын хамтарсан баг хамтран СӨУЗ-ын хүүхдүүдэд "Хүчирхийлэлд үгүй гэж хэлье" сэдвээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

МЭДЭЭЛЭЛ

  • .

  • 148

Малын сэг зэм устгах ажил хийгдэж байна. Уг ажилд идэвхи санаачлага гарган оролцож байгаа иргэддээ талархал илэрхийлье!
Хараат баг: Ч.Ганбаатар, Д.Ганхуяг, Д.Ганзолбоо, А.Сүхбаатар, Ч.Мөнхжаргал, З.Дашдондог, М.Батцоож, Б.Аюуш, А.Даваадорж, Д.Чимэдцэрэн, Ш.Наадам, Т.Мягмарсүрэн, С.Цэгмид, Б.Баясгалан, Д.Отгон, Д.Ганхуяг, Н.Хонгорзул, С.Алтангэрэл, Б.Дуламсүрэн, Ч.Цасчихэр, Д.Дашзэвэг, Д.Ганбат, М.Содномпил
Лах баг: БИНХ-ын дарга С.Эрдэнэ-Очир, Ш.Болдбаатар, Г.Батхуяг, Г.Болдбаатар, М.Өлзийхуяг, Д.Ганчулуун, Д.Амарзаяа, Б.Батхуяг, Б.Мөнхжаргал
Доргонт баг: Д.Батдорж, Н.Батбаатар, Н.Пунцагдорж, Ө.Доржнямбуу, М.Батбаатар, Д.Ганбаатар

ХЭРМЭН НУУРЫН СЭТЭРСЭН ДАЛАНГ СЭРГЭЭН БООЖ УСЖУУЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ

  • .

  • 2018-04-02

  • 177

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

  • .

  • 2018-04-02

  • 39

Хаврын хуурайшилтын улирал эхэлж ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг тул иргэд та бүхэн асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, ил задгай гал түлэхгүй байх, халуун цогтой үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

ЗДТГ

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАЛАА

  • .

  • 2018-03-30

  • 40

Жил бүрийн 3-р сарын 4 дэх 7 хоногийн пүрэв гаригийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтыг газар хөдлөлтйин үзэгдэл дор зохион байгуулж, уг ажиллагаанд байгууллага, ААН, иргэд идэвхитэй оролцлоо.

ИРГЭДЭЭ СОНСЪЁ

  • .

  • 2018-03-22

  • 91

“ИРГЭДЭЭ СОНСЪЁ” аяны хүрээнд Сумын Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн төлөө” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлын тайлан, Цаг үеийн мэдээлэл хүргэх, хаваржилтийн байдалтай танилцах, иргэдээс хэрэглэгчдийн үнэлгээний хуудсаар санал авах, иргэдийн санал бодлыг сонсох, шинээр гарсан хууль журмуудыг сурталчилах зорилгоор ажлын хэсгүүд багуудад ажиллахаар гарлаа.

ЗОРИЛТОД БҮЛГИЙН ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ САРЫН АЯН

  • .

  • 2018-03-22

  • 100

Зорилтод бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах сарын аяны хүрээнд Дашинчилэн сум, Баяннуур сумын зорилтод бүлгийн иргэдийн уулзалт, сургалтыг зохион байгууллаа. Уулзалтаар ЭМТ-ийн сургалтын арга зүйч Д.Ариунтунгалаг ”Архи, тамхины хор хөнөөл”, Баяннуур сумын ХХҮМ Баянжаргал “Хүнсний талон”, ИТХ-ын төлөөлөгч, Соёлын хорооны дарга П.Чинтогтох “Мөнгөний үүсэл хөгжил”, Хаан банкны эрхлэгч Отгонхишиг “Хуримтлал хэрхэн бий болгох” зэрэг сэдвээр тус тус сургалт хийлээ. Мөн уулзалтанд оролцогсдын дунд АХА, Цагираг эргүүлэх, бүжгийн тэмцээнүүдийг зохион байгуулж, тэмцээнд ялсан иргэдийг шагнаж урамшууллаа.

ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДЭЭС ЛАМ ХУВРАГУУД ИРЖ НОМ ХУРЛА

  • .

  • 2018-03-22

  • 98

Хаврын дунд сарын Шинийн 3-ны Балжиннямтай билэгт сайн өдөр Гандантэгчэнлин хийдийн Гандан лаврангаас лам хуврагууд ирж нутаг орны сайн сайхны төлөө ном хурлаа. Хурал номын үйл ажиллагаанд зориулж ЭМТ, ЕБС, Цэцэрлэг, Соёлын төв, Хаан банк, 4-р багийн иргэн Г.Нэргүй, Х.Цэрэндолгор, 1-р багийн иргэн Ч.Чимэдцэрэнгийн гэр бүл үр хүүхдүүд, 2-р багийн иргэн Д.Лувсандагва, 3-р багийн иргэн Д.Лавмэдэх, М.Баянмөнх, Д.Гомбосүрэн, Д.Дашпүрэв, 1-р багийн иргэн Ш.Наадам, Д.Цогтбаатар, Б.Баясгалан, Д.Зоригоо, Л.Мөнхбат, Ч.Часчихэр, Д.Ганхуяг, С.Шаравсүрэн, Э.Ууганбаяр, Ц.Мянган-Аюуш, Л.Түмэндэмбэрэл нар сэтгэлийн хандив өргөлөө.

МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН...

  • .

  • 49

Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Засаг даргын тамгын газраас Ахмад дайчин Д.Дорж, ахмад бэлтгэл офицерууд Ч.Цэвэгсүрэн, Ч.Пүрэв, Д.Дорж нарт хүндэтгэл үзүүллээ. Мөн 2017 оны I ээлжинд цэргийн алба хааж байгаа цэрэг эрсийн ар гэрт Талархлын захидал илгээж, 5 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөн бүх хөвгүүд нь цэргийн алба хаасан ээжүүдэд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • .

  • 271

Татварын ерөнхий хууль, ААНОАТ-ын тухай хууль, ХХОАТ-ын тухай хууль болон түүнтэй дагалдах эрх зүйн акт, журмуудад орох хуулийн хэлэлцүүлэг, түүнчлэн Дашинчилэн суманд мөрдөгдөх хог хаягдлын сан байгуулах тухай журмын шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. 

МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР

  • .

  • 2018-03-19

  • 45

Монгол цэргийн өдөр 2-р багийн иргэн ахмад настан Б.Найдандорж төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, 4-р багийн иргэн П.Оюунбаатар “Алтан гадас одон”-оор энгэрээ мялаалаа.
Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хуудас: ....  3   4   5   6   7   8   9   10   11  .... (нийт 136 мэдээ )

©2017 он Булган аймгийн Дашинчилэн сум