“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

  • .

  • 1

Зэвсэгт хүчний 97 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Бид чадна” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 7 баг авхаалж самбаа, авьяас чадвараараа өрсөлдөж, 1-р байр Соёлын төвийн “Цогтхунтайж” баг, 2-р байр Төвийн баг, РРЦ-ийн хамтарсан “Хилчин” баг, 3-р байр ЭМТ-ийн “Энх цагийн дуудлага” баг тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

2018 ОНД ДЭМЖИЖ АЖИЛЛАХ ӨРХҮҮДТЭЙ УУЛЗЛАА.

  • .

  • 2018-03-14

  • 25

Зорилтод бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах ажлын сарын аяны хүрээнд ЭМТ-тэй хамтран иргэдтэй уулзалт  зохион байгуулан санал бодлыг нь сонсож, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрууллаа.

 

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ЗЭЭЛ ОЛГОНО

  • .

  • 2018-03-05

  • 94

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгоно. Төслийг 2018.03.01-ний өдрөөс 21-ний өдөр хүртэл сумын Хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн хүлээн авч байна.
"Ажлын байрыг дэмжих"
"Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих"
"Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих"
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих"
"Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх" хөтөлбөрүүдийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох, хувиараа болон нөхөрлөл хоршооны хэлбэрээр аж ахуй бичил бизнес, өрхийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч иргэдийг хамруулж, өрхийн орлого нэмэгдүүлэн ажлын байр бий болгох төслийг шалгаруулна.
Лавлах утас: 99555198

СУМЫН ИТХ-ААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

  • .

  • 2018-03-01

  • 39

Дашинчилэн сум 2018.01.15-ны өдрөөс эхлэн мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй зохион байгуулан ажилласаар байна. Энэ арга хэмжээний хүрээнд сумын ИТХ-ын Ажлын албанаас санаачлан ИТХ-ын Төлөөлөгчид, БИНХ-ын дарга, БИНХ-ын Тэргүүлэгчид дэмжлэг үзүүллээ.
Та бүхэндээ баярлалаа.

 

ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

  • .

  • 2018-03-01

  • 28

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Сумын Онцгой комисс болон Мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтэнд хяналт тавих, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, албан байгууллага, ААН-үүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор сумын Онцгой комисс, Цагдаагийн алба, ЭМТ-ийн хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж, зөвлөмж үүрэг чиглэлийг өглөө.

ИРГЭДИЙН АНХААРАЛД!

  • .

  • 2018-02-28

  • 24

Булган аймгийн Рашаант, Бугат, Гурванбулаг, Булган, Төв аймгийн Эрдэнэсант сумдад мал амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдож, Хишиг-Өндөр, Сайхан, Орхон суманд сэжигтэй тохиолдол илэрч, өвчний тархалт нэмэгдэж байна. Иймд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус сумын нутаг дэвсгэр дээрх мянганы замаас сумын төв руу орж, гардаг бүх гарцуудыг хааж, зөвхөн Булган аймгаас орж ирдэг 4 замын уулзвар дээрх ариутгал халдваргүйжүүлэлтийн постоор дамжин орж гарах Сумын Онцгой комиссын шийдвэр гарсны дагуу Цагдаагийн алба, Булган АЗЗА ТӨХК-тай хамтран гарцуудыг хааж тэмдэг, тэмдэглэгээ байршууллаа.

ИРГЭДИЙН АНХААРАЛД!

  • .

  • 2018-02-28

  • 12

Булган аймгийн Рашаант, Бугат, Гурванбулаг, Булган, Төв аймгийн Эрдэнэсант сумдад мал амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдож, Хишиг-Өндөр, Сайхан, Орхон суманд сэжигтэй тохиолдол илэрч, өвчний тархалт ихсэж байгаа тул өөр аймаг, сум руу орж гарах иргэд, автотээврийн хөдөлгөөнийг 2018.02.28-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хориглолоо.

ХЯНАЛТЫН ПОСТОНД ГАРАХ ИРГЭДЭД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

  • .

  • 2018-02-26

  • 20

Хяналтын постонд гарах иргэдэд нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч хяналтын постонд ажиллах заавар зөвлөгөө, үүрэг чиглэл өглөө.

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

  • .

  • 2018-02-26

  • 18

Булган аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу сумын Онцгой комисс хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хийж гүйцэтгэхээр шийдвэрлэлээ. Үүнд:
1. Малын эмч нар хариуцсан малчин өрхүүдийнхээ малд үзлэг шинжилгээ тандалт хийх
2. Золбин нохой, муурыг устгах
3. Засаг даргын Захирамжаар хяналтын постонд гарах иргэдийн хуваарийг гарган томилгоожуулж, үүрэгжүүлэх
4. Сумын төв болон хөдөө багийн өрхүүдийн үхрийн судалгаа, сэжигтэй бүстэй хил залгаа айлуудын үхрийн тоо судалгааг гаргах
5. Ухуулга сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, тараах материал, масс мессеж илгээх
6. ААН-дэд мэдэгдэл өгч ариутгалын хийлгэх
7. Багийн дарга нар Төв аймгийн Эрдэнэсант, Рашаант, Гурванбулаг сумтай хил залгаа айлуудад мэдээлэл өгч, өдөр бүр холбогдож мэдээлэл авч штабд мэдээлж байх
8. Зээрийн хөдөлгөөнд тандалт хийх төлөвлөгөөг шинэчлэн ажиллах
9. Хяналтын постонд гарах иргэдэд ажиллах заавар зөвлөгөө, үүрэг чиглэл өгөх

НҮБ-ЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖЛЭЭ

  • .

  • 184

НҮБ-ын Хөдөө Аж Ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй төсөлд тус сумаас 104 малчин өрх хамрагдлаа. Нийт малыг хонин толгойд шилжүүлэн тооцож 300-аас доош толгой малтай өрхүүдийг сонгон хамруулж хорголжин тэжээл, долооц, загасан тос, амин тун, барагшуунт тэжээл, хурганы уут зэргийг тусламж болгон өглөө.

ДОРГОНТ БАГИЙН ИРГЭН СЭРЭЭТЭР ОВОГТОЙ ГАНЗОРИГ “АЙМГИЙН САЙН МАЛЧИН” БОЛЛОО.

  • .

  • 2018-02-15

  • 23

Улс эх орныхоо эдийн засгийн үндсэн салбар болсон Мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж эрдэнэт мал сүргийнхээ үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулан өсгөж, малч ухаан, туршлагаараа манлайлан Доргонт багийн Сумын сайн малчин Сэрээтэр овогтой  Ганзориг “АЙМГИЙН САЙН МАЛЧИН”-аар шалгарлаа.  Шагналыг Аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, Аймгийн ХХААГазрын МАА хэлтсийн дарга М.Жавзандолгор, Г.Бадамсүрэн, сумын ИТХ-ын дарга А.Батжаргал, Засаг дарга Д.Луттөмөр нар гардууллаа.  АЙМГИЙН САЙН МАЛЧИН  С.Ганзоригт нийт иргэдийнхээ өмнөөс баяр хүргэе.

САНХҮҮ АЛБАНААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • .

  • 26

Аймгийн Засаг даргын “Зөв бүртгэл” дэд хөтөлбөрийн хүрээнд “Зөвлөн хэлэлцэж, Зөв бүртгэлээ сайжруулъя” сэдэвт сургалтыг төсөвт байгууллагын удирдлага, санхүүгийн ажилтнуудад зохион байгууллаа.

Хуудас: ....  4   5   6   7   8   9   10   11   12  (нийт 136 мэдээ )

©2017 он Булган аймгийн Дашинчилэн сум