АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

  • .

  • 2018-02-13

  • 27

Билгийн улирлын хаврын тэргүүн сар, Монголын уламжлалт Сар шинийн баярыг тохиолдуулан ЗДТГ-т ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, ахмад үеэ хайрлан хүндэтгэх, ахмадаа сонсох, тэднээс суралцах, төрийн албаны залгамж холбоог сайжруулах зорилготойгоор “АХМАД-ДУНД-ЗАЛУУ” гурван үеийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар сумын цаг үеийн мэдээллийг танилцуулж, санал бодлоо солилцон, ахмадууд маань залуу үеийнхэндээ үнэт сургаал, зөвлөгөөгөө өглөө.
Та бүхэн минь Сар шинэдээ сайхан шинээлээрэй.

МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧНААР ЛАХ БАГИЙН МЯНГАТ МАЛЧИН Б.РАВДАНДОРЖ ТОДОРЛОО

  • .

  • 2018-02-12

  • 290

Эх орныхоо дэлгэр сайхан нутагт эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн малч ухаан туршлагаараа манлайлан Дашинчилэн сумын Лах багийн мянгат малчин Бадарчийн Равдандорж “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-аар шалгарлаа.
Монгол Улсын Аварга малчны шагналыг БСШУСЯ-ны дэд сайд Ш.Отгонбаяр, Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ууганбаяр, сумын ИТХ-ын дарга А.Батжаргал, Засаг дарга Д.Луттөмөр болон аймаг, орон нутгийн удирдлагууд өргөө цагаан гэрийн хамт гардуулан өглөө.
Буянт сүргийнхээ хишгийг түмэн олондоо түгээж, дүүрэн баяртай, түвшин жаргалтай байхын ерөөлийг дэвшүүлж, Улсын аварга малчин Б.Равдандоржид нийт иргэдийнхээ өмнөөс баяр хүргэе.

ХАРААТ БАГИЙН МАЛЧИН ЧОЙДОРЖИЙН ЦАСЧИХЭР АЛТАН ТУГАЛНЫ ЭЗНЭЭР ТОДОРЛОО

  • .

  • 2018-02-12

  • 27

ХХАХҮЯам, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизтэй хамтран зохион байгуулдаг "АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН"-ээр Хараат багийн малчин Чойдоржийн Цасчихэр тодорлоо. Алтан тугалны эзний шагналыг БСШУСЯ-ны дэд сайд Ш.Отгонбаяр, Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ууганбаяр, сумын ИТХ-ын дарга А.Батжаргал, Засаг дарга Д.Луттөмөр болон аймаг, орон нутгийн удирдлагууд гардуулан өглөө. Алтан тугалны эзэн Чойдоржийн Цасчихэртээ нийт иргэдийнхээ өмнөөс баяр хүргэе.

ӨНДӨР НАСТАН Ц.НАЙДАНДОРЖ "АЛТАН ГАДАС" ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

  • .

  • 2018-02-12

  • 26

Нохой жилийн сар шинийн босгон дээр Лах багийн иргэн өндөр настан Цэндийн Найдандорж нь олон жил ХАА-н салбарыг хөгжүүлэх их үйлсэд  бодитой хувь нэмэр оруулан ажилласан нөр их хөдөлмөрийн хичээл зүтгэлээ үнэлүүлж  Төрийн дээд шагнал “АЛТАН ГАДАС” одонгоор энгэрээ мялаалаа. Шагналыг БСШУСЯ-ны дэд сайд Ш.Отгонбаяр, аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Нямдорж, сумын ИТХ-ын дарга А.Батжаргал, сумын Засаг дарга Д.Луттөмөр  нар гардууллаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН 2017 ОНЫ ТАЙЛАНД ИТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

  • .

  • 2018-02-08

  • 28

Сумын Санхүү албаны хамт олон 2017 оны санхүүгийн тайлангийн аудитаар тайлангаа амжилттай баталгаажуулж, Эрүүл мэндийн төвийн 2017 оны санхүүгийн тайланд итгэл үзүүлсэн амжилт гаргасан байна.

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

  • .

  • 2018-02-06

  • 26

Тус аймгийн Рашаант, Гурванбулаг сумдын нутаг дэвсгэрт мал, амьтдын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 223 өрхийн 5476 үхрийг вакцинжууллаа. Мөн хяналтын 6 постыг ажиллуулж, хяналтын постонд дайчилгаагаар нийт 28 иргэн ажиллаж байна. Цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж үүрэг чиглэл өгөх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг, аймгийн онцгой комиссын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг нийт 3 удаа ирж ажиллалаа. Рашаант, Гурванбулаг сумдад нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой тус сумдын зарим хяналтын постын хоол, хүнс, түлээ, нүүрсийг сумын зүгээс бэлтгэн нийлүүлж байна. Хоол хүнс бэлтгэх ажилд сумын иргэд идэвх санаачлага гарган ажиллаж:
1. “Булган-АЗЗА”-ТӨХК-ийн салбар гоймон-5кг, будаа-10кг, гурил-25кг, ургамлын тос-2ш, амтлагч-2ш, лаа-2 толгой, чүдэнз-2 толгой, шингэн саван-1ш, 0-ын цаас-2ш
2. Б.Равдандорж 1 үхрийн мах
3. Д.Амарзаяа 1 хонь, 1 ямааны мах
4. Б.Бат-Эрдэнэ 1 хонь, 1 ямаа
5. С.Баттулга 1 хонь, 1 ямаа
6. С.Эрдэнэ-Очир 1 шуудай гурил тус тус хандивлаад байна.

ГССҮТ-ИЙН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД СУРГАЛТ ХИЙЛЭЭ

  • .

  • 109

ГССҮТ-ийн гэмтлийн мэс засалч эмч, сумын хүндэт иргэн Мишигдоржийн Болдбаатараар удирдуулсан хүүхдийн гэмтлийн тасгийн эмч мэргэжилтнүүд Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, үе тэнгийн сургагч болон өсвөрийн улаан загалмайч нар, Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн сумын эмч, ажилчдад, “Эмнэлгийн анхны тусламж” сэдвээр сургалт явуулж “Гэмтлийн үеийн суурь тусламж, авах арга хэмжээ”, “Цус алдалтын үед авах арга хэмжээ”, “Цээж, нурууны гэмтлийн үед үзүүлэх тусламж”, “Гөлтгөнөн боолт хийх арга” сэдвүүдээр дадлага сургуулилт хийлээ. Сургалтанд нийт 80 хүнийг хамруулж дадлагажууллаа.
 

БАЙГУУЛЛАГА, ААН, ИРГЭДЭД СУРГАЛТ ХИЙЛЭЭ.

  • .

  • 130

ХХАОАТ-ын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлт сэдвээр байгууллага, ААН болон иргэдэд Татварын улсын байцаагч Л.Отгонсүрэн сургалт хийлээ.

МАЛЧДЫН ЗАХИАЛСАН ХОРГОЛЖИН ТЭЖЭЭЛ ИРЛЭЭ

  • .

  • 2018-01-20

  • 292

Ноосны урамшууллаараа тэжээл авахаар захилга өгсөн иргэдийн хорголжин тэжээл ирлээ.

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА.

  • .

  • 2018-01-20

  • 35

2018.01.20-ний 12 цагт Сумын Онцгой комисс хуралдлаа. Хурлаар Булган аймгийн нөөцөөс, Сэлэнгэ сумаас ирсэн өвсийг малчдад хөнгөлөлттэй үнээр /6500 төгрөг/ худалдах, малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, сумын төв дээр байгаа бүх үхэрт шүлхий өвчний эсрэг вакцин хийхээр тус тус шийдвэрлэлээ.

ОБЕГ, АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ТУС СУМАНД АЖИЛЛАЛАА.

  • .

  • 64

ОБЕГ-ын Дэд дарга Хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус суманд ажиллалаа. Ажлын хэсэг холбогдох албан тушаалтнууд, мэргэжилтнүүдээс цаг үеийн байдал, малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авсан арга хэмжээ, төлөвлөгөө, үйл ажиллагааны мэдээллийг авч цаашид ажиллах үүрэг чиглэлийг өглөө.

ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

  • .

  • 2018-01-17

  • 15

Аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзийгөөр ахлуулсан онцгой байдлын хурал боллоо. Хурлаар яаралтай авах арга хэмжээний ажлын төлөвлөгөө, үүрэг чиглэл өглөө.

 
Хуудас: ....  5   6   7   8   9   10   11   12  (нийт 136 мэдээ )

©2017 он Булган аймгийн Дашинчилэн сум