ЗАРЛАЛ

  • .

  • 2020-07-27

  • 16
2020 оны Ноосны урамшууллын паданыг 2020.07.27-2020.08.10-ныг хүртэл хүлээн авна.
Жич: Малын гарал үүслийн гэрчилгээ заавал хийлгэнэ.
ХААТ-ийн мэргэжилтэн - 91200928

СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

  • .

  • 2020-07-24

  • 15
 
7 сарын 24, 25-нд дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЗАРЛАЛ

  • .

  • 2020-07-16

  • 26
ЗАРЛАЛ
АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВД ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР АЖИЛЛУУЛАХ ӨРӨӨ ТҮРЭЭСЛҮҮЛНЭ. УТАС: 95116531, 89018189

ХҮЧТЭЙ ҮЕРИЙН УЛМААС...

  • .

  • 2020-07-09

  • 29
ИРГЭДИЙН АНХААРАЛД!
Хүчтэй үерийн улмаас Төв аймгийн Лүн сумын зүүн талын тойрог орчимд зам эвдэрч сэтэрсэн, үерийн ус зам дээгүүр хальж хүнд нөхцөл байдал үүссэн тул болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж шаардлагагүй тохиолдолд хот хооронд зорчихгүй байхыг анхааруулж байна. ❗️❗️❗️

ХУРДАН МОРЬ УЯАЧДЫН АНХААРАЛД

  • .

  • 2020-07-06

  • 19

(COVID-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг 2020 оны 07 дугаар сарын 06-09-ны өдрүүдэд хийх тул  та бүхэн ЗДТГ-т ирж бүртгүүлнэ үү.

Бүртгүүлэхэд шаардлагатай материал:

  1. Хүүхдийн төрсний гэрчилгээ
  2. Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрлийн хуудас
  3. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  4. Эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт ( архаг хуучин өвчингүй, эмчид үзүүлсэн бичиг)
  5. Гэнэтийн ослийн даатгалын гэрчилгээ
  6. Тусгай зориулалтын стандартын хамгаалалтын хувцас, хэрэглэлээр иж бүрэн хангагдсан байдал

Тайлбар: Хүүхдийн бүртгэл хийгдээгүй, стандартын шаардлага хангасан хувцас хэрэглэлийг бүрэн өмсөөгүй, даатгалд хамрагдаагүй, хүүхдийг уралдааны замд гаргахгүй тул анхаарна уу.

 Холбоо барих утас: 92060330 /Хэвлэл мэдээлэл, Нийгмийн Ажилтан/

АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

  • .

  • 2020-07-01

  • 29

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВНА

  • .

  • 2020-06-30

  • 17
Сум хөгжүүлэх сан, ЖДҮ дэмжих сан / үйлдвэр үйлчилгээний чиглэлээр/, Баг хөгжүүлэх сангийн төслүүдийг 2020.06.29-2020.07.06-ны хооронд хүлээн авна.
Холбоо барих: 89018189 Хүнс, ЖДҮ, хоршоо хариуцсан мэргэжилтэн.

ТРАКТОР ТҮРЭЭСЛЭНЭ

  • .

  • 2020-06-30

  • 19
"ШИНЭ ХӨДӨӨ" хөтөлбөрийн хүрээнд 53674000 төгрөгний өртөгтэй трактор ирсэн тул түрээслэх сонирхолтой иргэд ХААТ-ийн мэргэжилтэн Ш. Гэрэлт-Одтой ирж уулзана уу.
Дагалдах агергатууд: Төмсний үрлүүр, төмс хүнсний ногоо хураагч, төмсний сийрүүлэгч, роторт сийрүүлэгч, хүнсний ногооны үрлүүр, анжис, тракторын урд ачигч.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН МЭРГЭЖИЛТЭНГҮҮД ИРЖ АЖИЛЛАНА.

  • .

  • 2020-06-15

  • 21

НИЙГМИЙН ДААТГАЛЫН МЭРГЭЖИЛТЭНГҮҮД 06 САРЫН 15-НЫ ӨДРИЙН 15 ЦАГТ ТУС СУМАНД ИРЖ АЖИЛЛАХ ТУЛ ЗӨВЛӨГӨӨ АВАХ ИРГЭД ИРЖ УУЛЗАНА УУ.

ЗАРЛАЛ

  • .

  • 2020-06-12

  • 24

Сум хөгжүүлэх сангийн сургалтын бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ.

Жич: сургалтанд хамрагдаж сертификат аваагүй ААН, иргэд СХС-ийн төсөлд хамрагдах боломжгүй.

Холбоо барих: 89018189

ТЕНДЕРИЙН ЗАР

  • .

  • 2020-06-10

  • 24

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо : 2020-06-10
Тендер шалгаруулалтын нэр: Хог хаягдлын цэгийг дарж булах, хашаажуулах, шилжүүлэх /Дашинчилэн сум/
Тендер шалгаруулалтын дугаар: БУАОНӨГ/202012034
 

Булган аймгийн Дашинчилэн сумын Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Хог хаягдлын цэгийг дарж булах, хашаажуулах, шилжүүлэх” /Дашинчилэн сум/ -г гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 Үнийн санал ирүүлэх ажлын зураг , техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2020 оны 06 -р сарын 16 -ны өдрийн 10 цаг 00 минут-с өмнө Монгол, Булган аймаг, Дашинчилэн сум , ЗДТГ 2 давхар Санхүү албаны даргын өрөө  хаягаар ирүүлнэ.
 Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 оны 06 -р сарын 16 -ны өдрийн 10 цаг 30 минут -т нээнэ. 

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол, Булган, Дашинчилэн сум , ЗДТГ 2 давхар Санхүү албаны даргын өрөө
Утас: 99108127, 89018189,
Имэйл хаяг: tsee_svren@yahoo.com

ЗАРЛАЛ

  • .

  • 2020-06-09

  • 15
 
 
Сум хөгжүүлэх сангийн төслийг "Үйлдвэрлэл, үйлчилгээний" чиглэлээр 7 сард зарлах болсонтой холбогдуулан Хөгжлийн шийдэл ТББ-тай хамтран "Төсөл бичих аргачлал, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх" талаар үнэ төлбөргүй сертификат олгох сургалтыг ирэх 7 хоногт зохион байгуулна.
 
Жич: СХС-д төсөл бичих ААН, иргэд сургалтанд хамрагдаж сертификат буюу чадамжийн гэрчилгээ авсан байх шаардлагатай.
 
Сургалтын бүртгэлийн хугацаа: 2020.06.09-2020.06.14
 
Холбоо барих: 89018189 /Хүнс, ЖДҮ хариуцсан мэргэжилтэн/
Хуудас:  1   2   3   4   5  .... (нийт 74 мэдээ )

©2017 он Булган аймгийн Дашинчилэн сум