СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

2018 оны 10 дүгээр сарын 3, 4-нд ихэнх нутгаар, 5-нд зарим газраар ахиухан хур тунадас нойтон цас орж салхи 8-13м/с, зарим үед 16-18м/с хүрч цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ. Цаг агаарын энэ үзэгдлийн улмаас тариа ногоо цасанд дарагдах, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул ард иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутгийн замд тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, малчид бага насны хүүхдийг малд явуулахгүй байж, цасан шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, хөлдөх, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

©2017 он Булган аймгийн Дашинчилэн сум